Галт уулс цацсан лаав, үнс нурамнаас тогтсон конус хэлбэртэй чулуулгаас бүрдсэн Кападокяад очиход үлгэрт байгаа мэт мэдрэмж төрнө. Эндээс та нар мандахад агаарын бөмбөлөгөөр аялж, дэлхийн байгалийн гайхамшгийн нэг гэгддэг агаараас үзэгдэх гайхамшигт тогтоцыг харах боломжтой.
Цасан цагаан төрхөөрөө хөвөнгийн талбайг санагдуулам Памуккалегийн травертин нь зочдын анхаарлыг үргэлж татсаар ирсэн. Энэхүү байгалийн бүсийн усны эх үүсвэрт нүүрсхүчлийн хий ууршиж, усанд шохойн чулуу нурж талсжсан травертинууд нь гайхамшигт гоо үзэсгэлэнг агуулж байдаг.
Уг хот нь олон улс орны өв соёлыг өөртөө хадагалан ирсэн бөгөөд нэр нь 'Анар' гэсэн утгатай Луви хэлнээс гаралтай юм. Сиде хот нь түүхэн ул мөр, театр, хотын гайхамшигт хаалга, хуучин байшингууд болон далайн эргийн яг хажууд байрлах музей зэрэг нь түүхэн зүйлсийг өөртөө шингээснээрээ онцлог болсон эртний газар юм.
Зул сарын баяр өдөр буюу жил бүр 12 дугаар сарын 25-нд Есүс Христийн мэндэлсний баяр болдог. Үүнийг мөн ариун төрсөн өдөр эсвэл Христийн баяр гэж нэрлэдэг. Жил бүрийн 12 дугаар сарын 6-8-ны хооронд Кале (Демре) болон Каш хотод болдог Олон улсын зул сарын наадамд дэлхийн олон орноос зочдыг хүлээн авдаг. Домогт өгүүлснээр Санта клаус нь газар дундын тэнгист амьдарч, цас огт харж байгаагүй ч хүүхдүүдийг хайрладаг байсан тул Зул сарын шөнө бугатай чаргаар хүүхдүүдэд бэлэг өгдөг ахмад настан болон хувирчээ. Түүнийг нас барсны дараа ард түмэн түүний нэрэмжит болгон барьсан энэхүү түүхэн барилгыг Санта Клаусын музей хэмээн нэрлэжээ.
Аспендос буюу олонд бага танигдсан нэршил болох Белкыс нь театрын тайзаараа алдартай эртний хот юм. Энд маш сайн хадгалагдсан задгай театр, өвөрмөц усан суваг бүхий өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн ховор байгууламжууд байдаг. Эрт дээр үед Памфилийн хамгийн баян хотуудын тоонд ордог байсан Аспендос хотод соёл урлаг нийтлэг байдаг хотын концерт, арга хэмжээ, дэлхийд алдартай дуурь, балет, хөгжмийн наадам зохион байгуулагддаг байжээ.
Хэдэн зуун жилийн өмнө баригдсан дундад зууны үеийн барилга байгууламж болох Галата цамхаг нь бүхэлдээ чулуугаар урласан, сүр жавхлант төрхөөрөө хотын хамгийн үзэмжтэй байгууламжуудын нэг юм. Станбул хотыг 360 градусаар хардаг тус цамхагийн өнгө өнгийн гэрлийг шөнийн цагаар хотын өнцөг булан бүрээс харагдах бөгөөд зочид оргилд нь гаран хотын харах боломтой. Станбулын үзэгдэх төв, бэлгэдлийн нэг юм.
Бүгд найрамдах Турк улсыг үндэслэгч, Туркийн эрх чөлөөний дайн ба Туркийн хувьсгалын агуу удирдагч Гази Мустафа Кемал Ататуркийн бунхан болгон барьсан Аниткабир нь Турк үндэстний агуу их хүндэтгэл, талархлын илэрхийлэл юм. Расаттеп хотод байрладаг Аниткабир нь Туркийн орчин үеийн архитектурын ур чадварыг илэрхийлдэг. Энэ нь нурсан чулуу болон эрт дээр үеийн материалаар чимэглэсэн орчин үеийн архитектурын ур чадвараар боссон барилга юм. Бүгд Найрамдах Турк Улс байгуулагдсан үеийн мэдээлэл, үзүүлэнг агуулсан музейгээс гадна Аниткабирт Ататурк, Тусгаар тогтнолын дайны музей байдаг.Тус музейд Ататуркийн хувийн ном, гар бичмэлийн дээж, зарим хувийн эд зүйлсийг дэлгэн тавьжээ.
Месопотамийн хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэг Мардин хотод янз бүрийн шашны итгэл үнэмшилтэй зэрэгцэн урлагийн хувьд түүхэн үнэ цэнэтэй лалын сүм, бунхан, сүм хийд зэрэг шашны олдворууд байрладаг. Мардин нь Торгоны замын замд оршдог бөгөөд тус мужид таван дэн буудал, нэг караван ордон байдаг.
2150 метр өндөр Немрут уулын энгэрт Коммагений хаан I Антиохос бурхад, өвөг дээдсдээ талархаж буйгаа илэрхийлэхийн тулд барьсан булш, хөшөө баримлууд нь Эллинизмын үеийн хамгийн гайхамшигтай туурь юм. Хаант улс нь нарыг хамгийн түрүүнд харах газар болох Зүүн дэнж; өвөг дээдсийн галлерей, тахилын ширээ, бурхадын галлерейгаас бүрдэнэ.
Трабзон хотын Мачка дүүрэгт орших Сүмела хийд нь Алтындерийн хөндийн Карадаг уулын энгэрт эгц хадан дээр баригдсан. Сүмела хийд бол Туркийн хамгийн үзэсгэлэнтэй байгальтай хотуудын нэг болох Трабзон хотын хамгийн чухал бэлгэдлийн нэг юм. Ууланд наалдсан гэмээр тус хийд нь байгалийн сайхантай нийлэн гайхалтай харагдана. Түүхийн янз бүрийн цаг үед өөр өөр соёлын нөлөөн дор байсан Трабзон болон түүний бүс нутаг өнөөдөр ч энэ олон янз байдлыг салбар бүрт тусгасаар байна. Сүмела хийд нь энэ олон янз байдлын хамгийн том жишээ бөгөөд өнгөрсөн үеэс өнөөг хүртэл жуулчдын байнга очдог газар байсаар ирсэн.
Түүх өөрөө гэгддэг Эфес хотыг олон мянган жилийн турш маш баялаг соёлын түүхийг хадгалаж ирсэн тул соёлын өлгий гэж тодорхойлдог. Христийн шашныг мөргөлийн төв болгон хүлээн зөвшөөрснөөр олон зууны турш шашны төв байсаар ирсэн Эфес хот нь зүүн ба барууныг холбосон гол хаалга болсон чухал боомт хот юм.